Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа.
Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл
авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн
"Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөж байна.
Лавлах утас үнэ төлбөргүйгээр 24 цагийн турш ажиллаж, ирсэн мэдээллийг
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан
малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна.
Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд
бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан
сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл,
мэргэжлийн зөвлөгөө хүргэж байх юм.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих