БЕРЛИН. /AP/. Испанийн хөл бөмбөгийн "Барселона” баг Италийн "Ювентус”
багийг хожсоноор Аваргуудын лигийн цомыг хүртлээ. Германы нийслэл Берлин
хотод болсон тоглолт 3:1 онооны харьцаатайгаар дууссан байна.
Тоглолтын дөрөв дэх минутад Иван Ракитич гоол оруулсан бол хоёрдугаар
үе эхлээд 10 минутын дараагаар Альваро Мората оноог тэнцүүлжээ. Гэвч
Луис Суарес 68 дахь минутад хожлын гоолыг оруулсан байна. Харин Неймар
90 дэх минутад гоол оруулснаар онооны харьцааг 3:1 болгосон байна.
Тоглолтын 78 дахь минутад талбайд солилцоогоор гарсан "Барселона”
клубын хагас хамгаалагч Хави энэ тэмцээний 151 тоглолтод оролцсон анхны
тоглогч болж, дээд амжилт тогтоожээ. Ракитичид амжилттай дамжуулалт
өгсөн Андреас Иньеста Аваргуудын лигийн финалын гурван тоглолтод
толгойгоороо амжилттай дамжуулалт хийсэн анхны тоглогч болсон байна.
"Барселона”-гийн хувьд түүхэндээ тав дахь удаагаа энэ цомыг хүртэж байна.
Харин "Ювентус” Аваргуудын лигийн финалын зургаан тоглолтод хожигдсон цорын ганц баг болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9886
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих