Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалын үеэр буюу гурван долоо хоногийн өмнө гарын үсэг зурсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногэ ч улс төрийн хүрээний онцлох сэдэв хэвээрээ байлаа. Учир нь, Засгийн газарт хамтран ажиллаж буй "Шударга ёс” эвслийн бүлгийн Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй гишүүд 57 заалт бүхий "Дубайн гэрээ”-нээс огт хүлээн зөвшөөрч болохгүй таван заалт байгааг онцолсон юм. Тэд Засгийн газарт энэхүү таван заалтаа 14 хоногийн дотор эргэн харж хүчингүй болгох шаардлага тавьсан. Уг шаардлагын хугацааны тоолуур энэ сарын 3-наас гүйж эхлэв. Хэрэв энэ хугацаанд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Г.Уянга гишүүний боловсруулсан Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурахаас өөр аргагүй гэдгээ тэд хэллээ.
Өмнөх Засгийн газрын үед Ерөнхий саыд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулсан нь өөрийгөө огцруулах нэг үндэслэл болсон. Тодруулбал, тэрхүү гэрээг байгуулсныг намынх нь гишүүд эсэргүүцэж МАН-ын бүлгийн гишүүдтэй хүч хавсран огцруулсан нь саяхан. Яг үүнтэй адилхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг "Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурах шийдвэр гаргаснаас нь болж огцруулах асуудлыг нь УИХ-д оруулж мэдэхээр байна. Ерөнхий сайд "Шударга ёс” эсапийн бүлгийн гишүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол өөрийг нь огцруулах саналтай гишүүдийн тоо дөрөвний нэгийн босгыг давах магадлал маш өндөр. Гэхдээ огцруулах асуудлыг нь хэлэлцлээ ч МАН-тай хамтарч байгаа учраас унах магадлал тун бага.
Өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн анхаарал татсан асуудал нь Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг байлаа. Засгийн газраас оруулж ирсэн бодлогын баримт бичигт цаашдаа иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг нэмэх, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй чацуу наснаасаа тэтгэвэрт гардаг болох агуулга шингээсэн нь МАН-ын бүлэгт таалагдсангүй. Учир нь, МАН-ын бүлгийн гишүүд ажил мэргэжлийнх нь онцлогоос шалтгаалж зарим иргэдийн тэтгэврийн насыг наашлуулах бодлого баримтлах нь зүйтэй гзж үздэг. Үүнийхээ эхлэл болгож малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашуулах хуулийн төсөл УИХ-д өргөн бариад жил гаруй болж байгаа ч хэлэлцүүлэхгүй байгаа юм. Энэ мэт зөрчлөөс болж УИХ дахь МАН-ын бүлэг Төрөөс тэттэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа ирэх пүрэв гарагт дуусна.
С.Шийлэгтөмөр /ҮНДЭСНИЙ ШЙЙДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих