Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 10 гаруй гишүүд гарын үсэг зурсан тухай УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Бие даагчид Дубайн гэрээний асуудал дээр Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа гэнэ. Учир нь энэхүү гэрээг хийсэнтэй нь холбогдуулж Ерөнхий сайдад хариуцлага тооцохгүй бол дараагийн удаад улс орны эрх ашгийг хөндсөн асуудлууд яригдаж болзошгүй гэж тэд үзжээ. Мөн бие даагч нар мэдээлэл хийх үеэрээ "Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ, "Өмнө нь үүнтэй адил хуулийн төсөл УИХ-д орж ирэхэд ард иргэд жагсаж, бөөгийн зан үйл хүртэл хийж байсан. Энэ удаад уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн байна. Өнөөгийн төр засаг Богд хаант Засгийн газрын үеэс дор ажиллаж байна. Тухайн үед Ноён уулыг ашиглахгүй байх зарлиг гаргаж байсан. Өнөөдөр гадныхны лоббигоор уг уулыг ашиглах гэж улайрч байна. Бид мөнгөний төлөө бүгдийг тавьж тууж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй байсан юм. Улс орныг 5 бүсэд хувааж, эхлээд нэр дэвшигчийн, дараагаар намын нэрийг зоосон байдалтайгаар сонгуулийг явуулах гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ байдлаар сонгуулийг явуулвал төр засаг цэвэршихгүй” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих