Энэ хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 1.2 мянган тонн үрийг нөөцөлсөн байгаа аж. Гэсэн хэдий ч 20 орчим мянган тонн үр дутах тооцоо гарсан тул үүнийг импортоор авахаар УИХ-ын шийдвэр гаргуулж, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлсэн байна. Одоогийн байдлаар Алтайн хязгаар, Буриадаас нийт 6800 тонн үр импортлох гэрээ байгуулан, эхний найман галт тэрэг үрийн буудай "Хөтөл" талбарт буусан байна.
М.АМАРЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих