Монгол Улсын Засгийн газрын 19 дугаар тогтоолоор "Эрэлт, хэрэгцээтэй 20 мэргэжил’’-ийг тодорхойлж эдгээр мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тодорхой урамшуулал олгох тухай заасан байна. Үүнд:
1.Авто замын барилга
2.Бага ангийн багш
3.Сургуулийн өмнөх боловсролын багш
4.Байгалийн ухааны чиглэлийн багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Гидромеханик инженер
8.Усны нөөц экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11.Малын эмч
12.Мэдээллийн систем
13.Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14.Сантехник, инженерийн байгууламж
15.Сэргээгдэх эрчим хүч
16.Нано инженерчлэл
17.Цөмийн эрчим хүч
18.Биотехнологи
19.Онош зүй
20.Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
Дээрх мэргэжлийг салбарын яам, ажил олгогчид, хөдөлмөрийн төв бирж, сүүлийн үед энэ чиглэлээр хийсэн эрдэмтдийн судалгаа, шинжилгээний дүнг үндэслэн тодорхойлжээ. Түүнчлэн манай улсад ямар салбар хамгийн эрчимтэй хөгжиж байна вэ гэдэг нь эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн үндсэн шалгуур нөхцөл болж байна. Тухайлбал, Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжим байгаатай холбогдон энэ чиглэлээр суралцах оюутан залуусын тоо нэмэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих