Саяхан дэлхийн алдартай сэтгүүл болох The Economist-д дэлхийн нийт
эдийн засаг, бизнесийн, аж үйлдвэрийн 90 хувийг ургийн овог дээр
суурилсан гэр бүлийн компаниуд засагладаг тухай нийтлэл гарлаа.
Хөдөлмөрийн хувиарлалт дан ганц үйлдвэр дотор явагддаг зүйл биш ажээ.
Ургийн овогт суурилсан гэр бүлийн компаниуд аж үйлдвэр, бизнесийн чиглэл
чиглэлээрээ хуваагдсан бизнесийн тогтолцоог үүсгэж, хязгааргүй
капиталын эх үүсвэртэй байхын тулд хөрөнгийн биржид хувьцаагаа нийтэд
гаргаж, нийтийн өмчид компанид (public company) суурилсан дэлхийн
санхүүгийн тогтолцоог бий болгожээ.
Монгол гэр бүлүүд, ургийн овогтнууд юу хийж сууна вэ? Яагаад
Монголчуудын ургийн овог баларлаг хэвээрээ байна вэ? Ургийн баяр
хийхээрээ хүүхэд хөгшидгүй хордотлоо идэж ууна, эрхэлж наадна, салхинд
гарлаа гэж архи ууж хөлчүүрхэн ах дүүгийнхээ биед бүдүүлгээр гэмтэл
учруулна.
Хамтарч ажиллах, бизнес хийх, аж үйлдвэр хөгжүүлэх болохоор хамаатан
садны хол нь дээр, хамаатнаараа хийсэн бизнесийн менежмент ялзарна гэсэн
хувийн дуртай дургүйгээр шалтаглаж, эрх хүүхдийн дуртай дургүйгээр
асуудалд ханддаг.
Капитализм гэж бүгд шаагалдах боловч яг юу вэ гэдгийг нь Монголчууд
ойлгохгүй л явна даа. Англи, Герман, АНУ, Япон зэрэг хөгжилтэй орнууд
хэдэн зуун жилийн турш хөгжүүлж байгаа, энэ хөгжил одоо ч үргэжилж
байгаа, энэ нарийн тогтолцоог Монголчууд нэг шөнө унтаж сэрээд л
бүтээчихнэ гэж андуураагүй биз дээ? Гэнэт л хагартлаа баяжихыг л бүгд
хүсч байна шүү дээ.
Капитализм бол капиталын үйлдвэр болон хувиарлалт 2 дээр л яридаг
асуудал аа. Анлийн 2 мэдлэгтэн тэгш эрхт нийгэм яагаад хүчтэй байдаг
тухай ном туурвиж, АНУ-гийн капитализм бол хамгийн хүн чанаргүй
капитализм гэж дүгнэснийг Монголчууд ойлгож байна уу?
Зах зээлийн эдийн засаг гэж нэрлээд байгаа цаад учир нь капитализмыг л
яриад байгаа шүү дээ. Мэдэхгүйд мянган тамтай гэдэг үг байдаг.
Монголчууд мэдэхгүйгээсээ тамын төөрөгдөлд орчихжээ. Тамын төөрөгдлөөс
мэдэж байж л гарна шүү дээ.
Чөлөөт капитализм гэж байхгүй. Капитализм нь үндэсний эрх ашгийн төлөө
байдаг бөгөөд капитализмыг тогтвортой, залгамж чанартай хөгжүүлэхийн
тулд ургийн овог дээр тулгуурласан капитализмыг бүх хөгжилтэй улс орнууд
ухамсартайгаар олон зуун жил хөгжүүлж ирсэнийг ухаарах цаг болсон.
Монгол оронд үндэсний капитализмыг хөгжүүлэхийн тулд дэлхийн хараатай
ургийн овогт тулгуурласан капитализмыг хөгжүүлэхээс өөр зам байхгүй.
Хөгжүүлж чадахгүй бол хонь адил чононд идэгдэнэ.
Хүчтэй үндэсний капитализм байгуулахад үндэсний мөнгөн тэмдэгт
тогтвортой, олон улсын солилцооны валютын нэг байх ёстой. Учир нь
үндэсний баялагийн илэрхийлэл нь мөнгөн тэмдэгт бөгөөд мөнгөн тэмдэгтийн
хязгааргүй савлагаа нь үндэсний баялаг, үндэсний аюулгүй байдалд шууд
хор хөнөөлтэй.
Тиймээс Монголын үндэсний мөнгөн тэмдэгт олон улсын солилцооны валютын
нэг болох институтийн бодлого нь Монгол улсын дэлхийн санхүүгийн төв
болгон хөгжүүлэх юм.
Монголыг дэлхийн санхүүгийн төв болгож хөгжүүлэх нь дэлхийн геополитикын маш чухал ач холбогдолтой.
Дэлхийн хараатай ургийн овогт тулгуурласан Монгол үндэсний капитализмыг
яаж байгуулах тухай олон Монголын сонорт хүргэе. Тийм ч хүнд ажил биш
шүү.
Хулчгар зангаа хаях хэрэгтэй. Хөдөлмөрч байгаарай.
1.Ургийн овгын сан байгуулж, үеэс үед дэлхийг засаглах чадалтай
хүмүүсийг бэлдэх залгамж чанарыг хангах ёстой. Энэ нь яаж хэрэгждэг вэ
гэвэл үе үеийн залуу үеэ дэлхийн номер нэг боловсролтой болгох амьдарлын
эрдэмтэй болгоход зориулагдана.
2.Ургийн овгын амьдарлын баталгааны сан байгуулах ёстой.Энэ нь тухайн
ургын хүмүүс байр орон сууц, өдөр тутмын амьдарлын хэрэгцээг хангах
ёстой.Амьдралын төлөө хүн болгон амьдрах шаардлаггүй болсон тэр үед
дэлхийг засаглахын төлөө бүх амьдарлаа зориулж чадна.
3.Ургийн овог дээр тулгуурласан санхүү, аж үйлдвэрийн бүх чиглэл рүү
хөдөлмөрийн хувиарлалттай ургын овгын компаниудыг үүсгэх ёстой.Ургын
овог дээр тулгуурлаж үүссэн компаниуд нь өөрийн тодорхой хувиа хөрөнгийн
бирж дээр арилжаалж ,хязгааргүй хөрөнгө татах бололцоотой болохоос
гадна, ургын овгын компанид ажиллаж байгаа ажилчид тодорхой хувийг бас
эзэмшсэн байх хэрэгтэй.Ингэснээр үндэсний эдийн засгын дархлааг үүсгэнэ.
4.Ургийн овогт тулгуурласан аж үйлдвэрын чиглэл бүрээр шинжлэх ухаан,
технологыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийж үндэстнийг дэлхийн мэдлэгийн
засаглагч үндэстэн болгож хөгжүүлэх эрхэм зорилго нь биелэгдэнэ.
Тухайлбал, Еврэй үндэстэн яг л ийм хөгжлийн замаар явдаг.Германд 2.7сая
ургын овогт тулгуурласан нийтийн өмчит компани байдаг.Англи Франц гэх
мэт улс үндэстэнүүд бас л ийм байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.Баларлаг
ургын овог аймгын сэтгэлгээнээс дэлхийг засаглах орчин үеийн ургын овгын
философийг хөгжүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монголын ургын овогт тулгуурласан үндэстэн дамнасан корпорациуд Монгол
үндэстний эрх ашгын төлөө хамтын ажиллагааг хөгжүүлснээр Монгол үндэстэн
дэлхийн тавцанд дахин сэргэн мандах нь тодорхой.
Олны хүч оломгүй далай гэдгийг Монголчууд мартваас сөнөнө!!!
С.Тулга
The Economist сэтгүүлийн нийтлэл:
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9934
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих