Монгол улсын Статистикийн тухай хуулиар Хүн ам, орон сууцны завсрын
тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг . Энэ жил дээрх тооллогыг
зургадугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийхээр товложээ. Завсрын
тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамж
гарч Хүн ам, орон сууцны тооллого зохион байгуулах комиссыг саяхан
байгуулав. ХАОС-ны завсрын тооллого нь статистик мэдээллийг тодотгох,
шинэчлэн өргөжүүлэх, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, холбогдох
сангуудтай уялдуулах, ХАОС-ны 2020 оны ээлжит тооллогыг явуулах суурь
нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Завсрын тооллогыг хүн амын регистрийн
бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулах гэнэ.
Хуулиар Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулахаар заажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9955
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих