Өнөөдөр бүсгүйчүүдийнхээ гоо сайхан, бие галбирт анхаарсан нэгэн шинэ клуб нээлтээ хийлээ. "SUPER SPINNING CLUB" нь Монголын эргэлтэд дугуйн холбоотой хамтран үйл ажиллагаагаа нээж байгаа бөгөөд уг спорт нь сүүлийн үед АНУ болон Өмнөд Солонгос улсад хүчтэй дэлгэрч байгаа спортын нэг юм байна.
"SUPER SPINNING CLUB"-ын бусад фитнесс клуб /GIM/, тураах төвүүдээс ялгарах давуу тал нь хурдан хугацаанд турж биеийн галбираа олж авах боломжтой боллоо.
-Богино хугацаанд бодит үр дүн.45 минутын дугуйт дасгал хийснээр 10 км гүйсэнтэй тэнцэх хэмжээний илчлэг шатаадаг.
-Гоолиг булчинлаг галбиртай болно. Дугуйт дасгал нь хэвлий, нурууны гол булчинг түлхүү ачааллах ба цээж, мөр, гар, өгзөг, гуя, хөлийн булчинг зөв тэгш хөгжүүлдэг.
-Бүгдэд зориулав. Гүйх болон бусад төрлийн аэробик дасгалтай харьцуулахад өвдөг болон бусад үед ачаалал бага өгдөг учраас үе мөчний өвчтэй хүмүүс хичээллэхэд тохиромжтой.
-Хүчирхэг зүрхтэй болно. Кардио буюу зүрхний хэмнэл түргэсгэх дасгал нь зүрхнийг ачаалал даах чадвартай, тэнцвэртэй болгож уушигны багтаамжийг нэмэгдүүлдэг.
-Стрессээс ангижирч, аз жаргалыг мэдэрнэ. Идэвхитэй хөдөлгөөн хийх үед бухимдал тайлагдаж, эндорфин, серотонины ялгарал нэмэгдэж, өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг.
-Төгс хослол. Эрчимтэй кардио дасгалын дараа хэвлий нурууны болон сунгалтын дасгал голлосон иог хийснээр үр дүн эрс нэмэгдэж, сэтгэлийн цогц дасгал болно.
Эх сурвалж www.bolod.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9971
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих