Саяхан болж өнгөрсөн Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр Улсын тусгай хамгаалалттай газрын Дорнод хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур- Халх голын сав газрын захиргаа хамтран олон ажлыг санаачлан хийв. Тэдгээрийн нэг нь "Эко” клубын хүүхдүүдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, усыг хэрхэн зохистой хэрэглэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалаагүйгээс үүдэн гарч байгаа хор хохирол, цаашид үүсэх нөхцөл байдлын талаархи мэдлэгийг хүргэв. Жил бүрийн энэ өдөр бол байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм. Энэ өдөр байгаль орчны талаарх сурталчилгаа хийх, мөн төр засгийн анхаарлыг байгаль орчин руу хандуулдаг хамгийн том тэмдэглэлт баярын нэг болсоор удаж байна.1978 оноос улс орнууд өөрсдийн санаачлагаар уриа дэвшүүлж, нийтийг хамарсан арга хэмжээ зохиох болсон. Энэ жил манай улс Дэлхийн Байгаль Хамгаалах Өдрийг "7 тэрбум- нэг мөрөөдөл , Нэг ертөнц- зөв хэрэглээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн Ногоон хөгжлийн бодлого, цөлжилтийн эсрэг, хог хаягдлыг бууруулах болон, ус хэмнэх зэрэг ажлыг сурталчилан зохион байгуулсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас анх 1972 оноос жил бүр энэ өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих