Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангиуд "Мөнгөн хонхны баяр”-аа өнөөдөр тэмдэглэж байна. Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд улсын 22, хувийн хэвшлийн 3 сургуулийг 2369 хүүхэд төгсөж суурь, бүрэн дунд боловсрол эзэмшив. үүнээс анхны 12-р ангийг 825 сурагч төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авлаа.
Чойбалсан хотын Улсын тэргүүний ХАн-Уул Цогцолбор сургуулийн 12-р ангийг өдрөөр 147, эчнээгээр 37 сурагч төгсөж байгаа юм. Төгсөгчид их төлөв математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, физик зэрэг хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ жил нийт 10 хичээлээр давхардсан тоогоор 2519 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих