ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Итали улсад албан айлчлал хийж байна. Хоёр улс Европын зах зээлийн салбарт хамгийн анхдагч түншүүд байж ирсэн бөгөөд энэ ч утгаар Ром хотын урилгаар В.Путин айлчилж буй юм. Путин Ромд хэлсэн үгэндээ "Хориг арга хэмжээ Итали, Оросын хооронд хийгддэг хэдэн арван бизнесийн сүлжээг үгүй хийж байна. Итали бизнесмэнүүд сая сая доллараа алдаж байгаа. Хориг арга хэмжээ зөвхөн оросуудыг хохироогоогүй” гэжээ. Владимир Путин Италийн ерөнхий сайд Маттео Рэнзитэй уулзаж, Ромын пап лам Францистай үдийн хоол иджээ. Ватиканд В.Путиныг хүлээн авсан пап Францис "Эв нэгдэл, энх тайванд суурилсан дэлхийг бүтээхэд одоогийн тэргүүлэгч гүрнүүд хамгийн чухал оролцоотой байх ёстой” гэсэн байна. Ватиканд цаг гаруй саатсан В.Путин Москвад Үнэн алдартны сүм, хийдүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулж, Итали улстай найрсаг харилцаа бүрдүүлэхээ амласан байна. Мөн тэрбээр 50 минутын турш Италийн ерөнхий сайдтай Ирак, Сири, Украины хямрал, олон улсын өнөөгийн байдлын тухай ярилцжээ.
Эх сурвалж: www.time.mn
Эх сурвалж: www.time.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9991
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих