Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зарлаж
хотын нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн талаар мэдээлэл өглөө. Сумын Засаг
даргын Тамгын газраас өнгөрсөн онуудад ихээхэн хэмжээний бүтээн
байгуулалтын ажлуудыг хийж ирсэн. Дээрх хийж бүтээсэн бүхнийг буруу
сэтгэлтэй хэсэг хүмүүс эвдэж сүйтгэх нь ихсэж хотын хөгжил цэцэглэлтэд
хор хохирол учруулсаар байна.
Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэж буй иргэдийн талаарх үнэн бодит мэдээллийг 7058-3131 дугаарын утсаар 10 хүртэлх сая төгрөгөөр үнэлж худалдан авахаар болсон байна. Мэдээллийг үнэлж авахын зэрэгцээ эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн иргэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлахаар болжээ. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө эвдэж сүйтгэж байгаагийн эсрэг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид нэгдэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалахаа илэрхийлж гарын үсгээ зурж сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих