Зохион байгуулалтад орж, хурд хүчтэй автомашин хөлөглөсөн малын хулгайчдын хойноос унаа хөсөг муутай цагдаа нар явган шахуу хөөцөлддөг гээд хэлчихэд буруутахгүй. Тэгвэл аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинэ унаатай болжээ.
Энэ жил малын хулгайтай тэмцэхэд зориулж автомашин худалдан авах 32 сая төгрөг төсөвлөсний дагуу цагдаа нар 2015 оны цоо шинэхэн Уаз пургон автомашин хүлээн авлаа. Богино холбоо, дуут дохиолол, GPS-тэй, 4 ширхэг нөөц дугуй, мөн тооны нөөц амортизатортой энэхүү машиныг Дашгай Цагаан нуур ХХК нийлүүлсэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих